COP17: Улаанбаатарын 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд түр зохицуулалт хийнэ

Галлагааны улирал эхлэхтэй зэрэгцэн өвөлжилтийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын хэрэгцээнд 460 орчим мянган тонн түлш хэрэглэнэ.
Үүний 280.000 тонн нь хагас коксон түлшийг импортоор авах бол 180.000 тонн шахмал түлшийг Тавантолгой түлш компани дотооддоо үйлдвэрлэнэ. Агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг бага байлгах үүднээс шахмал түлшид эрдэнэшишийн суурьтай барьцалдуулагч ашиглана гэдгийг Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хэллээ.
Тавантолгой түлш компанийн хувьд 28 мянган тонн коксон түлшийг нөөцлөөд байгаа аж.








