
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон шуурхай штабын гишүүд мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, иргэдийг мэдээллээр хангах, шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэх үүрэг бүхий АҮЭБ-ийн сайдаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний 95-97 хувийг ОХУ-аас авдаг. ОХУ сүүлийн жилүүдэд цэргийн тусгай ажиллагаатай байгаа. Гэвч хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахуунаа сайн өгч байгаа. Он гарснаас хойш дэлхийн нефтийн бүтээгдэхүүний 25 хувь нь дангаар явдаг Ормузын хоолойн орчимд байх АНУ болон Ираны хооронд томоохон зөрчил үүсэн. Дэлхийн эрчим хүчний байгууллагын дүгнэж буйгаар дэлхийн түүхэнд байгаагүй газрын тос болон эрчим хүчний хямрал болж байна. Үүний дэлхийн бүх улс орон туулж байгаа.
Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг дараах үүрэг, чиглэлийг өгч байна. Үүнд:
Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн машины дугаарын тэгш, сондгойгоор шатахуун өгнө. Нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана. Саванд шатахуун өгөхгүй байх зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалт нь байгаа нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн хэрэглэгч нартаа боломж олгох, зохицуулалт юм гэлээ.







