Эерэг: Монгол хүүхдүүд таеквондогийн олон улсын дэвжээнээс 52 медальтай ирлээ

Улсын начин Д.Цэрэнтогтох Баянхонгор аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд тахим авахдаа учраа бөхөө санаатайгаар тохойлдсон билээ. Уг үйлдэлтэй нь холбоотойгоор түүний барилдах эрхийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр түдгэлзүүлжээ.
Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтооно хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбоооноос мэдэгдлээ.








