
Даян аварга Б.Орхонбаярын өмнөх эхнэр гэх бүсгүй “Хүссэн цолонд чинь хүртэл би чимээгүй байлаа. Одоо харин би өшөө их зүйл дэлгэх болно. Хүүхдээ төрөхөд, өнгөрөхөд хүртэл ирдэггүй Даян аварга байж болох уу. Энэ хүний ёсны үйлдэл мөн үү” хэмээн шүүхийн шийдвэр зэргийг хавсарган цахим хуудаснаа нийтэлсэн байсан юм.
Бид shuukh.mn сайтаас шүүж үзэхэд, 2023 оны долдугаар сарын 24 өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баярсайханы Орхонбаяр болон Батзоригийн Б нарт холбогдох шүүх хурал болжээ.
Шүүхийн тэмдэглэлд дурдсанаар, тэд 2020 оны хоёрдугаар сард танилцан дотносож, тавдугаар сарын эхээр Б.Б жирэмсэн болсон байна. Уг мэдээг сонссон Б.Орхонбаяр “Наад хүүхдээ авхуул…таньдаг эмч байгаа…наад хүүхэд чинь миний ирээдүйд гай болно…би хариуцлага хүлээж чадахгүй, наад хүүхэд чинь зулбавал зулбаг, надад хамаагүй…” хэмээн уурлаж, уцаарласан гэх. Үүнээс үүдэн бүсгүйн сэтгэл санаа хямарч, наймдугаар сарын 02-ноос аравдугаар сарын 22-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж байгаад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дутуу төрж, хүүхэд нь эндсэн гэж дурджээ.
Ингээд бүсгүй гэр бүл болно гэж жирэмсэн болгон эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр алдар хүндээр нь хохироосон тул хохирлоо гаргуулна гэж Б.Орхонбаяраас:
- Эрүүл мэндийн бодит хохирол 20,000,000 төгрөг
- Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг
- Нэр төр алдар хүндийн гэм хорын хохирол 10.000.000 төгрөг гээд нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж өгөхийг шүүхээс нэхэмжилжээ.
Харин Б.Орхонбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
“Б.Орхонбаяр нь 2020 оны хоёрдугаар сард Б.Б-тай фэйсбүүк чатаар танилцаж уулзан тохиолдлоор дотно харилцаанд орсон. Заримдаа фэйсбүүк чатаар харилцдаг байсан.
2020 оны тавдугаар сард Б.Б нь надад жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд нь би Б.Б-гийн хэлж байгаатай адил уурлаж уцаарлаагүй, чи хүсэж байвал гарга гарга, өөрөө мэд гаргавал би авч өсгөе гэж хэлсэн.
Бид хоёр үерхээгүй, хамт амьдраагүй, тийм ч дотно байгаагүй. Тэгээд би 2020 оны тавдугаар сард хөдөө бэлтгэлд гарсан. Энэ хооронд Б.Б над руу хааяа нэг мессэж бичдэг байсан.
2020 оны есдүгээр сард би ахтайгаа Б.Б-гийн гэрт очиж аав, ээжтэй нь уулзсан. Б.Бгийн аав, ээжид нь Б.Б-тай суухгүй, харин хүүхдээ өөр дээрээ авч өсгөе гэж хэлсэн. Тухайн үед Б.Б гэртээ байсан.
2020 оны аравдугаар сарын 05-наас 28 хүртэл би шарлаад халдвартын эмнэлэгт хэвтэж байсан тул Б.Б-г төрөх гээд эмнэлэгт байхад нь очиж чадаагүй, харин манай аав очиж эргэн тойрон байнга хамт байсан.
Б.Б-г сэтгэл санаагаар унагаана гэж огт бодоогүй, сэтгэлийг нь дэмжих зорилгоор тогтмол холбоотой байж эмнэлэгт үзүүлэх гэж явахад нь хамтдаа явж эмнэлэгт хэвтэхэд нь хэрэгтэй эм тариаг нь аваачиж өгч байсан. 2021 оны 03 сарын 08-ны өдөр хүртэл Б.Б-тай холбоотой байсан. Иймд Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн Б.Орхонбаярын өмгөөлөгч Ш.Базаррагчаа “Б.Орхонбаярын тухайд Б.Б-тай нэг удаа бэлгийн харьцаанд орсон болохоо хүлээн зөвшөөрдөг ба гэр бүл болох талаар ярилцан, төлөвлөсөн зүйлгүй. Б.Орхонбаяр хүүхдийг өөрийн хүүхэд мөн, бишийг мэдэхгүй ба эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх гэсэн ч хүүхэд эндсэн учир Б.Б-г хүндэтгээд энэ талаар асуудал үүсгээгүй. Б.О хүүхдээ авахуул гэж шаардлага тавьж байгаагүй” хэмээн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ.
Б.Б нь 2020 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 45 минутанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлэн мөн өдрийн 16 цаг 50 минутанд түүнд 26-27 долоо хоногтой жирэмсэн, ураг орчмын шингэнгүй оношоор төрөлтийн түүх нээн эмчилгээг эхэлсэн байна. Улмаар аравдугаар сарын 22-ны өдрийн 01 цаг 13 минутанд хүү төрүүлсэн ба аравдугаар сарын 26-ны өдөр нярай нас баржээ. Б.Орхонбаяр нь Б.Б-тай дээрх хугацаанд түүний эрүүл мэндийн талаар тодруулан харилцаатай байсан нь талуудын бие биедээ харилцан бичсэн мессеж, мессенжерээр харилцсан чат зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Ингээд шүүх Б.Орхонбаяраас:
- Эм тариа эмчилгээнд бодитоор 5,800,000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлан холбогдох баримтуудыг ирүүлсэн тул Б.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохиролд 5,800,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй.
- Б.Б нь 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хүү төрүүлсэн ба 26-ны өдөр 4 хоногтой нярай нас барснаар нярайн эх Б.Б-гийн сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзэж, сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлохдоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгийн хэмжээгээр тооцох үндэслэлтэй.
Тодруулбал, 2020.05-2020.12 сар=8 сар, 2021.01.-2021.12 сар=12 сар, 2022 оны 01 сар буюу Б.Б-гийн жирэмсэн болсон цаг хугацаанаас буюу 2020 оны 05 сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2022 оны 1 сар хүртэлх хугацаагаар тооцсон бөгөөд 8,820,000 төгрөгийг Б.Б-гийн сэтгэл санааны хохиролд тооцон Б.Орхонбаяраас гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.
Ийнхүү шүүхийн тогтоол гарч, Б.Орхонбаяраас 14,620,000 төгрөг гаргуулан Б.Б-д олгохоор болсон тухай шүүхийн тэмдэглэлд дурджээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БҮТНЭЭР НЬ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Л.ХОНГОР








nowshin lalar we
boliochee har hoviin pisdaanuudaa huni amidral hend hamaagui.Suveedei mn gj soliotoi sait yasan iheer sevj bnaa.Ulsaa tselmesun hulgaichaa.huuhed zarsan Ebeegee ingej sev.Uhej bsan har saituud duus.duus.hend hereggui saituudig haa.
l