
Бостоны их сургуулийг хаяад дэлхийг байлдан дагуулсан алдарт дуучин PSY гэж хэн бэ?
2026 оны есдүгээр сарын 19-нд Social park-д болох Super concert тоглолтын гол артист PSY-ийн талаар танилцуулъя. Тэрээр 1977 оны 12 дугаар сарын 31нд айлын 2 дахь хүүхэд болон БНСУ-д төржээ. Түүний жиинхэнэ нэрийг Пак Чэ Сан гэдэг. PSY нэрний утга нь анхны цомог болох Psycho World үгийн эхний гурван үсгээр тайзны нэрээ нэрлэжээ. Түүний аав DI корпорацын үүсгэн байгуулагч бол харин ээж нь Ганнамд байрлах алдартай том, том ресторануудыг эзэмшдэг байна. PSY бага ангид байхаасаа хичээл хийх дургүй хүүхэд байсан ба ангийнхан нь түүнийг class clown буюу ангийн хамгийн хошин, алиа хүүхэд гэж нэрлэдэг байж.
Тэрээр 15 наснаасаа барууны хөгжмийг сонсож, дурлаж эхлэн Queen хамтлагийн гол артист болох Фредди Меркури шиг дуучин болохыг мөрөөддөг байжээ. Оюутан болоод Бостоны их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр нэг семестр сурсан боловч сургуулиа хаяж бүх сургалтын төлбөрөөрөө хөгжмийн зэмсэг, дууны техникүүд худалдаж авчээ. Удалгүй Бреклигийн хөгжмийн их сургуульд суралцжээ. PSY 2001 оны нэгдүгээр сарын 19-нд Дебютээ хийсэн. Анхны цомог нь 19 дуутай. Түүнээс хойш 11 жилийн дараа дэлхий дахиныг донсолгосон Ганнам стайл дуу нь төрсөн байна. Цацагдсанаасаа 159 хоногийн дотор YOUTUBE дээр 1 тэрбум үзэлт авсан. Энэ нь Justin Bieber-ийн “Baby” дууг эвдсэн томоохон амжилт болжээ.

Түүний онцлох амжилтуудаас дурдвал:
-Алдарт “Ганнам стайл” дуу нь АНУ-ын “Billboard Hot 100” чартад 2-р байр эзэлж, тухайн үед Өмнөд Солонгосын уран бүтээлчийн хувьд асар том амжилт үзүүлсэн.
-Мөн уг дуу нь “UK Singles” чартад нэгдүгээрт бичигдсэн бөгөөд ингэснээр PSY Их Британийн синглийн чартыг тэргүүлсэн анхны Өмнөд Солонгосын уран бүтээлч болжээ.
-“Ганнам стайл”-ийн дараа цацагдсан “Жентлэмэн” нь YouTube дээр эхний 24 цагт гэхэд л 38.4 сая гаруй үзэлт авч, тухайн үед 24 цагийн дотор хамгийн их үзсэн видео гэсэн Гениисийн рекордыг авсан юм.
-2014 онд Ганнам стайл клип YouTube дээр 2 тэрбум хандалт давсан анхны видео болсон.
-Геннисийн хэд хэдэн рекордыг нэг дор эзэмшсэн “Ганнам стайл” дуу нь тухайн үед хамгийн их үзэлттэй, хамгийн их лайктай, улмаар 1 тэрбум үзэлтэд хүрсэн анхны видео зэрэг хэд хэдэн дэлхийн рекордыг тогтоожээ.










