
Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлэрхэг байх бөгөөд дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орох төлөвтэй байна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метрийн хурдтай салхилж, аадар борооны өмнө түр хугацаанд ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +18…+20 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Багануур орчимд үүлшинэ. Шөнийн цагаар хур тунадасгүй байх ч өдрийн цагаар дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орох төлөвтэй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүсэх бөгөөд шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +27…+29 градус хүрч дулаарна.
Тэрэлж орчимд мөн үүлэрхэг байна. Шөнөдөө бороо орохгүй ч өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Баруун хойноос секундэд 4-9 метрийн хурдтай салхи салхилж, аадар борооны өмнө түр хугацаанд ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байх төлөвтэй.







