Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Булган аймгийн “Айраг фестиваль–2026” үйл ажиллагааг хойшлуулж буйгаа Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдэгджээ.
Тодруулбал, 2027 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор:
- “Төрийн их сөн цэнгүүлэх ёслол”,
- “Айраг фестиваль”,
- “Гиннесийн номонд 5,000 дэмбээч бүртгүүлэх” үйл ажиллагааг Монгол Улсын айраг, адууны өв соёлын өлгий Булган аймагт зохион байгуулахаар болсон байна.
Тус мэдэгдэлдээ: “Аймгийн болон сумын удирдлагууд, нийт төрийн албан хаагчид бид төв суурингийн болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх ажилдаа орж байна” хэмээн дурджээ.









teneg malnuudiig tsuglahaar ni barivchilj ger hotoolliin zam talbai tseverluul