
Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улсын баячууд шинээр томилогдсон Ерөнхий сайд Энди Бернемд 10 сая фунт стерлингээс дээш хөрөнгөд 2 хувийн татвар ногдуулахыг санал болгожээ.
Умард Ирланд, Их Британийн “Эх оронч саятнууд” байгууллагын гишүүн 120 гаруй хүн Ерөнхий сайд Энди Бернемд хаягласан нээлттэй захидалдаа, “Энэ бол орлого олохын тулд өдөр бүр ажилдаа явдаг хүмүүсээс татвар авах тухай биш юм. Харин их хэмжээний өмч хөрөнгө эзэмшиж буй чинээлэг хүмүүсээс татвар авах тухай юм. Саятнууд бол эх орондоо хайртай, улс орноо хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг эх оронч хүмүүс юм. Эх орны хөгжилд хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидний эзэмшиж буй өмч хөрөнгө нь дээрх хөрөнгө оруулалтын гол эх үүсвэрүүдийн нэг болох бүрэн боломжтой юм” хэмээн бичжээ.
Тэд баячуудын хөрөнгөнөөс татвар авах нь шударга нийгмийг бүтээж, бүх эрх мэдэл, хөрөнгө мөнгө цөөн хэдхэн хүний гарт төвлөрөхөөс сэргийлж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Британийн саятнууд Бёрнхэмд хандан: ‘Бид илүү их татвар төлөхийг хүсэж байна’ гэж мэдэгдлээ







