Японд хэт халалт үргэлжилж байна

Өнгөрсөн мягмар гарагт Францын хууль тогтоогчид 15-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг баталж, нийгмийн сүлжээнд насны хязгаарлалт тогтоосон Европын холбооны анхны улс боллоо.
Уг хуулийн төслийг баталсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг хуулийн төслийг баталсан хууль тогтоогчдод талархсанаа илэрхийлжээ.
Австрали улс өнгөрсөн оны 12-р сард 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон дэлхийн анхны улс болсон бол Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улс ирэх жилээс мөн адил хязгаарлалт тогтоохоо зарлаж, Испани, Грек, Дани зэрэг орнууд хүүхдүүдийн нийгмийн сүлжээ хэрэглээг хязгаарлахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.







