Б.Пүрэвдагва: “Урт цагаан”-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

АНУ, Иран хоёрын харилцан цохилтууд үргэлжилж буйтай холбоотойгоор олон улсын зах зээл дээр Brent маркийн газрын тосны үнэ дахин нэмэгдэж, 1 баррель нь 90 ам.долларыг давжээ.
Лондон хотын ICE бирж дээр өнгөрсөн даваа гарагт Brent маркийн газрын тосны үнэ 2.8 хувиар өсөж, 1 баррель нь 90.8 ам.доллар болсон байна.
Америкийн WTI газрын тосны үнэ 2.2 хувиар өсөж даваа гарагийн өглөө 84.7 ам.доллар болжээ.
Ираны албаны хүний Reuters агентлагт мэдээлснээр Катар, Пакистан, Турк зэрэг зуучлагч орнууд үүсээд буй нөхцөл байдлыг даамжруулахгүйн тулд талуудад 10 өдрийн турш галаа зогсоох тухай гэрээ байгуулахыг санал болгоод байгаа аж.









