Монголын хэйбол пүүл бильярдын тамирчид “Аваргуудын аварга” тэмцээнд өрсөлдөж байна

Хөлбөмбөгийн ДАШТ-д ялалт байгуулсан Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийнхан аваргын цомоо өвөртөлсөөр эх орондоо эргэн иржээ.
Испанийн шигшээ багийн 26 тоглогч, дасгалжуулагчдыг Испанийн Ерөнхий сайд Педро Санчез нийслэл Мадрид хотод хүлээн авч баяр хүргэсэн байна.
Үүний дараа уламжлал ёсоор дэлхийн аварга болсон Испанийн шигшээ багийнхан задгай дээвэртэй автобусаар Ерөнхий сайдын албан ёсны өргөөнөөс Мадрид хотын нэрийн хуудас болсон Сибелесийн талбай хүртэл явж, хөгжөөн дэмжигчидтэйгээ мэндчилж, дуулж бүжиглэн баяраа тэмдэглэжээ.
Испанийн эрх баригчдын тооцоолсноор дэлхийн аваргуудаа хүлээн авахаар Мадридын гудамж талбайд нийт 2 сая орчим хөгжөөн дэмжигчид цуглажээ.









