
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо ДАШТ-ий финалын тоглолтын дараа Испанийн шигшээ багийн тоглогчидтой маргалдсан Аргентины шигшээ багийн тоглогчдыг шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн ням гарагт MetLife цэнгэлдэхэд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтод Испанийн шигшээ багт 1:0 харьцаатайгаар хожигдсоныхоо дараа Аргентины шигшээ багийн тоглогчид болох Науэль Молина, Леандро Паредес, Тьяго Альмада, туслах дасгалжуулагч Роберто Айала нар Испанийн шигшээ багийн тоглогчидтой маргалдаж, гар зөрүүлсэн явдал гарсан юм.
Ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол Аргентины шигшээ багийн тоглогчид болон ажилчид тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж, Аргентины Хөлбөмбөгийн Холбоо торгуульд унаж болзошгүй аж.
Аргентины шигшээ багийн хувьд ДАШТ-д Английн шигшээ багтай хийсэн тоглолтынхоо дараа талбай дээр “Фолклендын арлууд аргентинчуудынх” гэж бичсэн лоозон барьж зогссон асуудлаар мөн шалгагдаж байгаа билээ.
Эх сурвалж: BBC









