
Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнол, дотоод аюулгүй байдлыг хангах хүрээнд телевиз, радио, хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгын нөхцөл байдал, төрийн байгууллагуудын хариу арга хэмжээ, салбар дундын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Үндэсний аюулгүй байдал бол зөвхөн газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаас гадна Монгол хүний үнэт зүйл, үндэсний ухамсар, төрдөө итгэх итгэл, нийгмийн эв нэгдэл, үр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн тогтвортой байдал нь улсын тусгаар тогтнолын үндэс суурь нь мөн. Хэрэв иргэд төрдөө итгэхээ больж, гэр бүл задарч, хүүхэд, залуучууд хортой агуулгын нөлөөнд автаж, үндэсний өв соёл, үнэт зүйл доройтвол тусгаар тогтнолын дархлаа ганхах болно. Иймд мэдээллийн орчин, цахим орчны аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэх шаардлагатай болж байна” хэмээсэн юм.
Салбар дундын ажлын хэсгийг байгуулснаар хүүхэд залуучуудыг мэдээллийн хортой агуулгаас хамгаалах, оюун санаа тусгаар тогтнол, үндэсний дархлаа, өв соёл, уламжлалт үнэт зүйлийг хамгаалахаас гадна гэр бүл болон монгол төрийн оршихуйн баталгаа, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалж, хууль сахиулах байгууллагын нэр хүнд төрийн институтын дархлаа бий болох юм.












Үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаад байгаа, хүмүүсийн хооронд талцал, хэрүүл үүсгээд байгаа М.Нарантуяа гишүүнд эхлээд арга хэмжээ авахыг шаардаж байна. Ёс зүйн хороо нь ажлаа хий.
Сайн байна уу би 2026 оны 5-сарны 03 нд өдрийн 13:57 цагийн үед… хаан банкны интернет банкны данснаасаа 499999_499998 төрөг буюу нийт 10 сая төргөө алдсан …яагаад алдснаа хаан банкнаасаа Утасаар асуухаар ямар нэгэн хортой линк дээр дарж орсон байна гэхийн тухайн өдөр хүүхэд маань утсаар юм үзэж байсан тэгээд янз бүрийн юм дээр дарж орсиим уу бүү мэдээ…үнэхээр сэтгэл санааны хувьд их хэцүүхэн л байна да…хуулийн байгууллагад хэдий хандсан ч одоо болтол ..мөнгө маань олдоогүй л байна да…. иймд энэ одоо гараад байгаа цахим гэмт хэрэгт дээ маш сайн тэмцмээр байна аа..олон ирэгд битгий над шиг хохироосой гэж бодож байна…