
Канад даяар асаж буй ой хээрийн түймрүүдийн утаа АНУ-ын хойд болон баруун зүгийн мужуудыг бүрхэж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ бохир, эрүүл мэндэд хортой утаанд автаж, агаарын чанар нь аюултай бөгөөд хүлээн зөвшөөрөх аргагүй түвшинд хүрсэн явдалд Канадын засгийн газар буруутай гэж үзэж буйгаа илэрхийлэн, ой модоо хамгаалах тал дээр хайхрамжгүй хандсан Канад улсын импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ хэмээн заналхийлжээ.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Чикаго, Детройт, Балтимор, Вашингтон, Филадельфия, Кливлэнд зэрэг хотуудын агаарын чанар эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөтэй, Нью Йорк хотод бага зэргийн бохирдолтой түвшинд хүрчээ.
Ой хээрийн түймрийн утаанаас болж АНУ-ын 18 муж, Колумбийн тойргийн 100 сая гаруй иргэдэд агаарын чанарын сэрэмжлүүлгийг хүргээд байна.
Канад даяар цурамд оруулж чадаагүй ой хээрийн 200 орчим түймэр асаж байгаа ба тус улсын Онтарио мужийн Вабакими хүрээлэнгийн ойролцоо асаж буй ой хээрийн түймэр 318 812 га газрыг хамарч, түймрийн хамгийн том голомтоор тодроод байна.
The Guardian









