
Наадмын өдрүүдэд төлөвлөгөөт засвар хийгдэж буй хэсгүүдээс бусад хэрэглэгчийг халуун усаар хэвийн хангаж байгаа талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК мэдээллээ.
Харин зуны засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-нийг хүртэл 20 хоногийн хугацаанд зарим байршлын халуун усны хангамжийг түр зогсоохоор болжээ.
Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат, Хурд, Эрэл, Жигүүр Гранд, Баянгол зочид буудал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ОХУ-ын Элчин сайдын яам, Засгийн газрын ордон орчмын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын халуун усыг хязгаарлах юм.
Энэхүү ажил нь 2026-2027 оны өвлийн бэлтгэлийг хангах дулааны шугам, тоноглолын засвар, шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвөөс өвөлжилтийн бэлтгэлд 10 тэрбум төгрөг, халаалтын үнийн зөрүүг нөхөхөд 7.1 тэрбум төгрөгийг батлаад байна.









