Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагаас эхэлнэ

Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж байгаатай холбогдуулан Монголын морин спорт уяачдын холбоо Азарга, Их нас, Сонгомол дунд насны хурдан морины уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдлээ.
“Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах хурдан азарга, их нас, сонгомол дунд насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас морь, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг нийт наадамчин олон та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.
Уралдааны шинэ тов, цагийн мэдээллийг албан ёсны сувгуудаар тухай бүр шуурхай хүргэх болно” гэжээ.









