Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагаас эхэлнэ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт өнөөдөр /2026.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тиймээс өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд дараах бүсүүдэд хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тухайн чиглэлд амьдардаг иргэд болон наадмын авто зогсоолын зөвшөөрөлтэй иргэд л нэвтрэх эрхтэй.
Хязгаарлалтын бүсүүд:
- Жанжин Д.Сүхбаатарын талбай орчим
- Их сургуулийн гудамж
- Олимпын гудамж
- Гандийн гудамж
- Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын гудамж, замууд
Тиймээс наадамчин олон та бүхэн дээрх чиглэлийн авто замыг сонголгүй замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.









