АНУ Сири улсыг терроризмыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтаас хасжээ

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнэрийг 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзаж, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын бодлого, төлөвлөлт, цахим боловсролын чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багшийн хөгжил, дижитал шилжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, ЮНЕСКО нь Монгол Улсын боловсролын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгоход чухал дэмжлэг үзүүлж ирснийг онцлов. Харин ЮНЕСКО-оос Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн зорилго 4 буюу чанартай боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд өндөр ахиц дэвшил гаргаж буй улс орон хэмээн өндрөөр үнэлж буйг дурдлаа.
Уулзалтаар цахим болон хосолсон сургалт (blended learning)-ын боломжийг өргөжүүлж, танхимын сургалтыг цахим сургалтын шийдэл, нээлттэй боловсролын нөөцтэй уялдуулах, багш, суралцагчдын дижитал ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.


Мөн ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын байгаль болон соёлын өвүүдэд түшиглэн байгаль орчны талаарх мэдлэг, тогтвортой хөгжлийн үнэт зүйл, өв соёлоо хамгаалах хандлагыг төлөвшүүлэх ногоон боловсролын хөтөлбөр боловсруулах боломжийн талаар санал солилцов. Энэхүү хөтөлбөрийг сургалтын хөтөлбөр, орон нутгийн онцлог, өвийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлж, суралцагчдад байгаль, соёлын өвийг танин мэдэх, хамгаалах, тогтвортой ашиглах практик мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд ЮНЕСКО-ийн дэмжлэг, олон улсын сайн туршлагыг ашиглах боломжийг онцоллоо.









