“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

Ашигт малтмал, газрын тосны газраас зарим ШТС-ын АИ-92, Евро-92 болон АИ-95 шатахуунаас авсан найман дээжид октаны тоо, хүхрийн агууламжийн шинжилгээ хийжээ.
Петровис, Тэс Петролиум, Шунхлай, Сод Петролиумын ШТС-аас авсан Евро шатахууны хүхрийн агууламж 8-9.2 ppm, энгийн АИ-92 шатахууных 180-195 ppm гарсан байна. Евро бүтээгдэхүүний хүхрийн агууламж стандартаар 10 ppm, энгийн шатахууных 500 ppm-ээс ихгүй байх ёстой аж.
Урьдчилсан дүнгээр шинжилгээнд хамрагдсан шатахуунууд Монгол Улсад мөрдөж буй стандартын шаардлагыг хангасан байна. Үлдсэн 11 үзүүлэлтийн шинжилгээг хийж дуусган, сорилтын тайланг маргааш салбарын хяналтын газарт хүргүүлэхээр болжээ.
Видео:









