
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа энэ сарын 05, 06-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Сурын зурхайд өсвөрийн шилдгүүдээ тодруулсан Улсын баяр наадамд 21 аймаг, нийслэл хотоос нийт 420 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
Ингээд бид Сурын зурхайг зорин дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Улсын Гарамгай мэргэн Ц.Түвшинбат: Үндэсний сур нь хүүхэд, залууст тэсвэр тэвчээр, сахилга бат, өөрийгөө ялан дийлэх ухааныг суулгадаг
- Үндэсний өсвөрийн сурын харваа хоёр өдөр болж дүнгээ гаргалаа. Энэ жилийн улсын баяр наадмын өсвөрийн сурын харваанд олон хүүхэд, залуус оролцож байна. Жилээс жилд сурын харваагаар хичээллэж буй хүүхэд, залуусын тоо өсөн нэмэгдэж байгаа. Мэдээж тэд маань бидний залгамж халаа болж, энэ сайхан соёлоо өвлөн тээгчид болно гэсэн үг. Ер нь үндэсний спорт маань хичээллэж буй хүндээ заавал эерэг, сайн сайхныг олгодог учраас бид энэ сайхан уламжлал, соёлоо түүчээлэн авч яваадаа баяртай байдаг.
Өсвөрийн сур харваач Ж.Орхонтамир: Бага хамт олноороо нэг тэмцээнд орж, шагнал авах хамгийн гоё, цаашлаад миний ойрын зорилго бол Улсын мэргэн болох юм.
Өсвөрийн сур харваач Ж.Мөнхтамир: Сур харвахын хамгийн гоё нь ажил хийх, хүүхдүүдээ хамт сур харвах нь хамгийн таатай байлгадаг.









