Ардын дууч Д.Бурмаад Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын бэлтгэл ажилд хяналт тавьж ажиллаж байна. Дараах байдлаар мөн зохион байгуулна.
- Баяр наадмын нээлт, хаалт болон “Дээлтэй монгол”, “Улаанбаатарын үдэш” зэрэг гол арга хэмжээнүүдийг төв талбай дээр LED дэлгэцээр болон “Youtube” сувгаар шууд дамжуулна.
- 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг LED дэлгэц дээр шууд дамжуулна.
- Наадмын нээлтийн тоглолтын тасалбар худалдан авч чадаагүй гадаадын жуулчдад маргааш буюу 2026.07.07-нд 13 цагаас наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлнэ.
- “Youtube” сувгаар баяр наадмын нээлт, хаалт гол арга хэмжээнүүдийг Орос, Хятад, Солонгос хэлээр шууд дамжуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болон “Сүхбаатарын талбай”-д тусгай хэсэг бий болгож шууд дамжуулалтыг хэлмэрчтэй үзүүлнэ.









