
БНСУ ойрын жилүүдэд Сөүл хотын хэт төвлөрлийг бууруулж, орон нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх зорилгоор чип үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны технологийн салбарт 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Энэ нь орон нутагт чип үйлдвэрлэлийн болон дата төвүүд байгуулах, роботын технологийг хөгжүүлэх БНСУ-ын мега 3 төслийн хүрээнд хийгдэж буй ажил хөрөнгө оруулалт аж.
Тайвань, БНХАУ, Япон зэрэг орнууд чип үйлдвэрлэл болон AI технологид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаатай холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён чип үйлдвэрлэлээр дотооддоо тэргүүлэгч Samsung болон SK Hynix компанийн удирдлагуудын хамт хийсэн мэдэгдэлдээ Сөүл хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэхийн тулд хиймэл оюун ухааны тулгын 3 чулуу болох хагас дамжуулагч, биет AI, AI дата төвүүдийн хөгжлийг дэмжих ёстой гэжээ.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён улсынх нь томоохон үйлдвэрүүд Сөүл хотод төвлөрч буйтай холбоотойгоор орон нутгийн хөгжил буурч байгааг онцлон, AI салбарын дэд бүтцүүдийг Сөүл хотоос гадна барих нь чухал ач холбогдолтой гэжээ.
BBC News









