
Дэлхийн шар айргийн соёлд “бүтээлч” шинэчлэлтийг хийж, хэвшмэл ойлголтыг эвдсэн Чехийн алдарт “Kozel” брэнд Монголд албан ёсоор хөл тавилаа!
Бөмбөрцгийн 40 гаруй орны залуусыг байлдан дагуулж, Чехийн 150 гаруй жилийн уламжлалыг өвөртөлсөн алдарт “Kozel” нь зүгээр нэг уламжлалт шар айраг биш юм. Энэ бол уух соёлыг бүтээлч байдлаар хөгжүүлж, амьдралд амт, сонголтод чанар нэмсэн шинэлэг хэв маяг.

“Kozel”-ийг Яагаад “бүтээлч” шар айраг гэж нэрлэх болов?
“Kozel”-ийг зүгээр нэг аягалаад уучихдаг гэвэл эндүүрэл. Уг шар айргийг хоёр төрлөөр ууж болдог бөгөөд “Kozel mix” буюу Dark болон Lager төрлийг хольж шинэлэг амт бүтээж болно.


Харин “Cinnamon Crust” аргын хувьд аяганы амсрыг cinnamon-р бүрж уух нь шар айргийн амтыг цоо шинэ түвшинд гаргаж, амт болон харах нүдний баяслыг хамтад нь гарцаа байхгүй төрүүлэх юм. Энэхүү сонирхолтой шийдлүүд нь балга бүрд тань уйдах завгүй шинэлэг мэдрэмжийг бэлэглэх нь дамжиггүй. Гэхдээ дээрх хоёр аргыг шар айраг бүрд турших боломжгүй бөгөөд зөвхөн “Kozel”-ийн зөөлөн амт л дахин давтагдашгүй мэдрэмжийг танд олгох юм билээ.


Амтаа бүтээж өөрөөр мэдрэх сонголт яалт ч үгүй “Kozel” шар айраг биш гэж үү?
Шинэ үеийн сонголт
Орчин үеийн тренд мэдрэгч залуус болон чанартай амтыг эрэлхийлэгч хэн бүхэнд зориулсан “Kozel” брэнд найз нөхдийн дулаан яриа, амралтын мөч бүрийг тань илүү “амьд” болгоно. Одоо барьж байгаа уламжлалт сонголтоо хойш тавиад, аягаа cinnamon-р бүрж, “Kozel”-оо өөрийнхөөрөө аягалан, амтны шинэ түвшнийг мэдрээрэй.
Сонирхуулахад “Kozel” нь Чехээр эр ямаа гэсэн утгатай бөгөөд савлагаан дээрх алдартай ямааг Олда хэмээн нэрлэдэг аж. Олдатай танилцаж, уйдах завгүй шинэлэг амтыг хамт бүтээцгээе!


+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой









