
Apple компани санах ойн чип, DRAM санах төхөөрөмжийн эрэлт өсөж, үнэ нь нэмэгдсэнтэй холбоотойгоор MacBook, iPad болон бусад төхөөрөмжүүдийнхээ үнийг 20 орчим хувиар нэмжээ.
MacBook Neo зөөврийн компьютерын үнэ 599 ам.доллароос 699 ам.доллар, 13″ MacBook Air компьютерын үнэ 1099 ам.доллароос 1299 ам.доллар, 14″ MacBook Pro компьютерын үнэ 1699 ам доллароос 1999 ам.доллар, 16″ MacBook Pro компьютерын үнэ 2999 ам.доллар болж өсжээ.
iPad төхөөрөмжийн хувьд үнэ нь 449 ам.доллар, iPad mini 599 ам.доллар, 11″ iPad Pro 999 ам.доллароос 1199 ам.доллар, 13″ iPad 1299 ам.доллароос 1499 ам.доллар болж өссөнөөс гадна ширээний iMac компьютерын үнэ 1499 ам.доллароос эхэлж байна.
Одоогийн байдлаар iPhone гар утас, Apple Watch цаг, AirPods зэрэг төхөөрөмжүүдийн үнэ нэмэгдээгүй байгаа аж.
Apple компани үнээ нэмэхээр төлөвлөж буй талаар тус компанийн тэргүүн Тим Кук дурдаж байжээ.
Эх сурвалж: BloomBerg









