
Монгол Банкнаас ээлжит Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Монгол Банкны Ерөнхийлөгч Г.Наранцогт: Монгол Банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийлээ. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг тал талаас нь ярилцаж мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад гадаа болон эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Ойрх дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж байна. Газрын тосны үнэ өссөнөөс үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх бусад барааны тээвэрлэлтийн үнэ өсөх магадлалтай байна.
Сүүлийн өдрүүдэд эерэг нөлөө үзүүлж газрын тосны үнэ буурч байгаа ч хурцадмал байдал хэзээ намжиж газрын тосны тээвэрлэлт хэвийн болох нь тодорхойгүй байна.









