
Европын орнуудад хэт халалт үргэлжилж буйтай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өсжээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хэт халалтын улмаас салхины хүч буурсантай холбоотойгоор салхины эрчим хүчний станцуудын хүчин чадал буурч, Их Британи даяар хийн түлшээр ажилладаг хэд хэдэн цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоход хүрчээ.
Францад атомын цахилгаан станцуудын цөмийн реакторуудыг хөргөх үүрэгтэй гол мөрнүүдийн ус хэт халалтын улмаас цөмийн реакторуудыг хангалттай хөргөж чадахгүй байгаагаас болж АЦС-уудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл буурчээ.
Цахилгаан эрчим хүчний өндөр эрэлт, цахилгаан эрчим хүчний станцуудын доголдлоос болж Европт цахилгаан эрчим хүчний үнэ огцом өссөн байна.
Их Британи улс эрчим хүчний оргил ачааллын үеийн эрэлтээ хангахын тулд өнгөрсөн мягмар гарагт 17:00-19:00 цагийн хооронд 1 МВт.ц нь 470 фунт стерлингийн өртгөөр цахилгаан эрчим хүч импортолжээ. Энэ нь тус улсын өмнөх оны мөн үед эрчим хүч импортолж байхдаа төлж байсан мөнгөн дүнгээс 6 дахин өндөр дүн бөгөөд зах зээлийн үнээс 3 дахин өндөр үнэ аж.
Европын эрчим хүчний хамгийн том зах зээл болох ХБНГУ-д мягмар гарагийн орой цахилгаан эрчим хүчний зах зээлийн үнэ 1 МВт.ц нь 545 еврог давсан бол энэ 7 хоногт агаарын хэм цельсийн +43 хэмд хүрэх төлөвтэй байгаа Франц улсад цахилгаан эрчим хүчний зах зээлийн үнэ 1 МВт.ц нь 268 еврог давж, 2023 оны 8-р сарын рекордыг эвджээ.
Эх сурвалж: The Guardian








