
Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шатрын баг түргэвчилсэн тоглолтын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2400 хүртэлх чансаатай багуудын дунд 2-р байрт шалгарлаа.
Тэмцээний 6 дугаар ширээ буюу 2000-аас доош чансаатай шатарчдын ширээнд Б.Цогтбаяр онцгой амжилт үзүүлж, 12 өргөөс 11 хожил, 1 тэнцээ байгуулан 11.5 оноо авч, гайхамшигтай тоглолтыг үзүүлэв.
Мөн багийн зургаан тамирчны авсан нийлбэр оноогоор “Монгол-Алдар” баг Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн нийт 48 багаас хамгийн өндөр оноо цуглуулсан нь бахархам үзүүлэлт боллоо.
Тэмцээний 2400 хүртэлх чансаатай багуудын дунд аваргаар шалгарсан “Монголз” багт, мөн түргэвчилсэн тоглолтын Сонирхогчдын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн “Босоо Ноён” багт халуун баяр хүргэе.
🇲🇳 Ийнхүү Хонконгийг зорин оролцсон Монгол Улсын гурван баг дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бахдам амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.


- 1-р ширээ – Их мастер С.Билгүүн
- 2-р ширээ – ОУМ Г.Амартүвшин
- 3-р ширээ – ОУМ С.Чингүүн
- 4-р ширээ – МУГТ, ОУМ, Эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул
- 5-р ширээ – Эмэгтэй ОУМ Б.Мөнгөнзул
- 6-р ширээ – Б.Цогтбаяр










