
Австрали улсад H5N1 хэв шинжийн вирусээс үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин болох шувууны ханиад анх удаагаа бүртгэгдсэн болохыг тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгджээ. Ингэснээр дэлхий дээр H5N1 вирусийн халдвар бүртгэгдээгүй үлдсэн тив үлдээгүй байна
Австрали тив нь H5N1 вирусээс үүсгэгдсэн шувууны ханиад бүртгэгдээгүй үлдсэн цорын ганц тив байсан юм.
Австралийн Хөдөө аж ахуйн сайд Жули Коллинзийн мэдээлснээр H5N1 вирусийн халдвар Баруун Австрали мужийн Эсперанс хотын ойролцоох далайн эрэг дээр байсан нүүдлийн скюа шувуунаас илэрсэн аж.
Гэрийн тэжээвэр болон зэрлэг шувуудын дунд хурдацтай тархах чадвартай H5N1 вирусийн халдварын улмаас өнгөрсөн оны 8-р сараас хойш Австралийн эзэмшлийн Хэрд Арал дээр далайн хавуудын 13 мянга орчим зулзага үхээд байгаа ба энэ нь тус арал дээрх далайн хавуудын зулзагуудын нийт тоо толгойн 75 гаруй хувь аж.
Эх сурвалж: BBC








