
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-ны өдрөөс албан ёсоор ажил хаялт зарлана
Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ. Мөн “Эрчим хүчний яамны” зүгээс цалин нэмэгдүүлэх ямар ч боломжгүй тухай удаа дараа байр сууриа илэрхийлэв.
МҮЭХ: “Эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2026 оны 1 сарын 8-нд эрчим хүчний салбарын 2026 оноос 2027 оны хамтын хэлэлцээрийг эхлүүлсэн. Хэлцээр цалин нэмэгдүүлэх асуудлаар зогсонги байдалд орсон буюу ажил олгогч “Эрчим хүчний яамны” зүгээс цалин нэмэгдүүлэх ямар ч боломжгүй тухай удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор 4 сарын 16, 17 өдрүүдэд Сүхбаатарын талбайд тайван замын жагсаал, цуглаан зохион байгуулсан. Яам, засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч одоогоор эрчим хүчний салбарт цалин нэмэгдүүлэх ямар нэг хэлэлцээр хийгдээгүй байна.
2025 оны 4 сард эрчим хүчний 23-24 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан тэр нэмэлт өөрчлөлтийн 3 дугаар зүйл заалтад 2026 оны цалингийн нэмэгдлийг 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор хэлэлцээрийг тохирно гэж заасан.
Гэсэн хэдий 2026 онд одоогоор ямар ч цалин нэмэгдээгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 25-ын 1.4-т заасны дагуу зуучлагчийн шатанд талууд тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр ажил хаялт зохион байгуулахаар хуулийн нөхцөл бүрдсэн. Хөдөлмөрийн хуулийн 26.1 болон 26.2 тухайн салбарын хэмжээнд ажил хаялтыг зохион байгуулах бол, тухайн шатны үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын гишүүн байгууллагууд холбогдох хурал, санал хураалт явуулж ажил хаялтыг зарлах эрхтэй.
Үүний дагуу эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний хэвлэлийн холбооны гүйцэтгэх хорооны хуралдаан сая хуралдаж дууссан. Мөн эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялтыг 2026 оны 6 сарын 30-ны өдрийн 8 цагаас эхэлнэ. Ажил хаялт зарлах шийдвэр гарсан. Өнөөдөр бид хурлаар эрчим хүчний салбарын ажил хаялттай холбоотой, ажил олгогчтой хэлэлцээ хийх бүрэлдэхүүнийг баталсан. 6 сарын 22-ны өдөр яаманд шийдвэрээ хүргэнэ. Иймээс 6 сарын 30-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлах тухай мэдэгдэж байна. Хөдөлмөрийн хуулийн 28 ийн 5-д зааснаар эрчим хүчний салбар онцгой салбарт хамаардаг” гэв.
Дэлгэрэнгүй шууд дамжуулалт үзэх линк:








