Б.Баярбаатар: “Тамхины хяналтын тухай хууль”-ийг гацааж буйд харамсаж байна

Өнөөдөр (2026.06.19) Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Иймд:
- Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг цаг алдалгүй хүлээн авч, заавар зөвлөмжийг биелүүлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа аюулгүй байддлаа хангах,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
- Баталгаат зам, гүүрээр зорчих, үер, усны аюулаас болгоомжлох
- Хүйтэн үед бариу биш дулаан, хөнгөн хувцсыг давхарлан өмсөх, борооны цув, шүхрээ авч явах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.








