Б.Батгэрэл: Түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ

Урин дулаан цаг ирж нарны гэрэл маш халуунаар төөнөдөг. Тэгвэл нарны хэт ягаан туяа (UVA болон UVB) нь арьсыг түлж, эрт хөгшрөх, нөсөө толбо үүсгэх гол шалтгаан болдог. Арьсаа хамгаалахын тулд өдөр бүр SPF 30-50 үзүүлэлттэй нарны тос түрхэх, нарны шил зүүх, битүү хувцас, малгай өмсөх нь чухал.
Үр дүнтэй хамгаалахын тулд дараах алхмуудыг анхаараарай.
Нарнаас хамгаалах тосоо зөв сонгож, хэрэглэх
- SPF ба PA шалгуур: Наранд түлэгдэхээс сэргийлэхийн тулд SPF 30 болон түүнээс дээш үзүүлэлттэй, харин арьсыг гүн гэмтээхээс хамгаалахын тулд өргөн хүрээний (UVA/UVB) хамгаалалттайг сонгоно.
- Хэмжээ ба давтамж: Тосыг гадагш гарахаас 20-30 минутын өмнө хангалттай хэмжээгээр (ойролцоогоор 30 гр) түрхэж, 2-3 цаг тутамд эсвэл хөлөрснийхөө дараа шинэчилж түрхээрэй.
Хувцас болон бусад хэрэгслээр хамгаалах
- Малгай: Толгойн хуйхыг хамгаалах, наршихаас сэргийлж өргөн хүрээтэй малгай сонгох нь зүйтэй.
- Нарны шил: Нүдний эргэн тойрон дахь нимгэн арьсыг хэт ягаан туяанаас хамгаалахын тулд 400 nm хүртэлх туяаг шүүх чадвартай шил сонгож зүүгээрэй.
- Хувцас: Зуны халуунд хэт нимгэн, нарны гэрэл шууд нэвтрүүлдэг хувцаснаас илүү нягт нэхээстэй, сул чөлөөтэй хувцас өмсөх нь илүү тохиромжтой.
Мөн нарны туяа хамгийн идэвхтэй үе 10:00-16:00 хооронд хамгийн хортой байдаг. Зайлшгүй шаардлагагүй бол гадаа наранд байх хугацаагаа багасгахыг зөвлөж байна.








