Фото сурвалжилга: Сагсан бөмбөгийн ахмадын УАШТ үргэлжилж байна

Шадар сайдын баталсан хуваарийн дагуу ОБЕГ-аас Архангай аймгийн орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхан, хуулийн этгээдүүдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал тэдгээрийн харилцан ажиллагаа сэдэвт иж бүрэн сургуулилалт боллоо.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулсан байна. Энэ сургуулилалтаар гамшгийн үеийн бэлэн байдал, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж албныхан үзэж байна.








