ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 3-рт эрэмбэлэгдлээ

Танилц: Энэ зун тренд болж буй таван өнгө
2026 оны зуны улирал хуртай, нартай сайхнаар эхэлж байна. Зуны улирал болохоор охид, бүсгүйчүүд бид эрхгүй л гоё ганга хувцас өмсөж, илүү эмэгтэйлэг гэдгээ мэдэрдэг. Иймээс ч бид хувцаслалтандаа илүү анхаардаг гэхэд болно. Учир нь нимгэн, хөнгөн загварлаг хувцсаар гоёж, хөлдөө гоёмсог туфли жийх нь хүн бүхнийг донж, маягтай, басхүү эрхэмсэг харагдуулдаг.
Шинэ улирал эхлэхэд хамгийн түрүүнд өөрчлөгддөг зүйлсийн нэг бол өнгөний сонголтын мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.
Энэ зуны загварын ертөнцөд давамгайлж, буй 5 нь танилцуулъя.
- Butter yellow (цөцгийн шар) Зуны нарлаг өдрүүдэд хамгийн гоё зохицно. Цагаан, жийнс, beige өнгөтэй хослуулбал зөөлөн бөгөөд цэвэрхэн харагдана.
- Soft blue (зөөлөн цэнхэр) Халуун өдрүүдэд сэрүүхэн, цэмцгэр мэдрэмж өгдөг. Цагаан өмд, мөнгөлөг аксессуартай хослуулахад илүү орчин үеийн харагдана.
- Blush pink (зөөлөн ягаан) Романтик, эмэгтэйлэг төрх хүсвэл тохиромжтой. Хэт ягаан биш зөөлөн туяаг сонговол өдөр тутамд амархан өмсөнө.
- Sage green (ногоон) Байгалийн өнгө учраас олон зүйлтэй зохицдог. Хар, цагаан, бор өнгөтэй хослуулахад илүү тансаг харагдана.









