
2026 оны тавдугаар сарын 18-нд барилгын хананд дарагдаж нас барсан 15 настай хүүгийн гэр бүлээс Ерөнхий сайдад хүсэлт өгч буй талаар мэдээлэл өглөө.
“2026 тавдугаар сарын 18-нд дүүг маань нас барлаа гэсэн дуудлага ирсэн. Дүүг маань барилгын хог цэвэрлүүлнэ гэж “Саамшил” гэх компани авч яваад барилгын хүнд даацын хана нурж толгой тус газраа цохиулж газар дээрээ нас барсан байгаа.
Шүүх шинжилгээний байгууллагаас өнгөрсөн тав дахь өдөр дүгнэлт нь “толгой тус газартаа хүнд зүйлээр цохиулж нас барсан” гэх мэдээллийг бидэнд гаргаж өгсөн. Ингээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хандан “Бага насны хүүхэд”-ийг ажилд зуучилдаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаа хараа хяналттай байлгаж, дараа дараагийн гэр бүлүүдэд ийм харамсалтай хэрэг бүү давтагдаасай гэсэндээ эрчимтэй арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.








