
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит Ардчилсан намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр долоо хоногийн өмнө бүлгийн хурлаар Батлан хамгаалах салбарт гарч байгаа хүний эрдэнэт амь настай холбоотой тохиолдлууд удаа дараа гарч байна. Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авч тэр тусмаа аливаа осол эндэгдэл гарсны дараа улс төрийн хариуцлага хүлээхгүй байна аа. Энэ нь даамжирч байна аа.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Батлан хамгаалахын сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэ гэдэг шаардлага өгсөн шаардлага өгөөд 14 хонож байна. Шаардлага ирэхгүй буй нь хариулт гэж харж байна.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гишүүд санал нэгдэж Ерөнхий сайд Н.Учралыг салбартаа хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох нь зүйтээ гэж үзлээ.








