О.Цогтгэрэл: Салбартаа хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдыг огцруулна

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнгөрсөн лхагва гарагт болж, Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулахыг дэмжиж, саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон билээ.
Тодруулбал, Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонх нь Ц.Цогтыг дэмжсэн юм.
Тэгвэл Улсын дээд шүүхээс гаргасан мэдэгдэлд “Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна” гэжээ.








