МУГТ Т.Тулга “Улаанбаатар опен-2026” тэмцээнээс алтан медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын шигшээ барилдаанд манай тамирчин Т.Дэмчигдорж болон ОХУ-ын Мухамед Ханиев нар өрсөлдөв.
Өсвөр үеийнхний дэлхийн аварга, U23 ангиллын Европын АШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд буй Ханиев аргагүй өнгөтэй буйгаа харуулж, шигшээ барилдаанд оноогоор цэвэр ялсан юм.
Т.Дэмчигдоржийн хувьд, өмнөх жилийн “Улаанбаатар опен”-д медалийн төлөө барилдаад мултарч байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад мөнгөн медаль хүртлээ.








