“Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” фестивалиас алтан цом өргөлөө

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Асхаб Саадулаев хоёр жил дараалан аваргалав.
Түүнтэй шигшээ барилдаанд Азийн 3 удаагийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстаны Азамат Даулетбеков өрсөлдсөн ч, дийлдсэн юм.
Хүрэл медалийг өнгөрсөн оны Азийн аварга, Ираны Аболфазл Ясер Рахмани болон ОУХМ Б.Бат-Эрдэнэ нар хүртлээ. Б.Бат-Эрдэний хувьд, “Улаанбаатар опен”-ий хошой медальтан болж байна.
Харин Ц.Ганбат хүрэл медалийн төлөө Б.Бат-Эрдэнэтэй хүч үзэж ялагдсанаар мөнхүү тэмцээний 5-р байрт шалгарлаа.








