Волейболын холбооны төлөөллүүдэд МҮОХ-ны 70 жилийн ойн медаль гардуулжээ

Монгол Улсын Оюутны Чирлидингийн Шигшээ баг 2026 оны 6 дугаар сарын 5–7-ны өдрүүдэд Швед Улсын Гётеборг хотноо зохион байгуулагдах FISU WUC Cheerleading 2026 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна.
Тус баг нь Монголын их, дээд сургуулиудын шилдэг 16 оюутан тамирчин болон 2 дасгалжуулагч, 1 багийн албаны төлөөлөгчөөс бүрдэж байгаа бөгөөд Double Hip Hop, Double Pom, Team Pom гэсэн гурван төрөлд өрсөлдөнө.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 16 орны оюутан тамирчид оролцож, ур чадвар, авьяас билэг, багийн ажиллагаагаараа өрсөлдөхийн зэрэгцээ олон улсын нөхөрлөл, спортын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх билээ.








