
“The Walking Dead” цувралд Daryl Dixon-ний дүрийг бүтээсэн алдарт жүжигчин, загвар өмсөгч Norman Reedus монголд ирчихсэн, тал хээр нутгаар аялж явна.
Тэрбээр 1969 онд төрсөн өдгөө 57 настай. Түүний инстаграм хаяг 8 сая дагагчтай. Инстаграм хуудсаараа дамжуулан Монголын байгалын үзэсгэлэнт газрууд болон нутгийн иргэдтэй хамт байгаа зургаа хуваалцсан нь үзэгч фэнүүдийг нь догдлуулаад зогсохгүй, монголын байгаль, амьдралын хэв маяг зэрэг нь фэнүүдийнх нь анхаарлыг татаад байна.
Norman Reedus мотоцикльд маш дуртай бөгөөд “Ride with Norman Reedus” нэртэй аяллын нэвтрүүлэг хөтөлдөг. Тэрбээр мотоцикльтай олон улс, хотуудаар аялж, тухайн улсын соёлын онцлог, байгаль орчин, хүмүүс зэргийг бусдад таниулдаг. Энэ удаа Монголын уудам тал нутгаар аялж, байгалийн өвөрмөц тогтоц, манай улсын соёлын талаар авсан гэрэл зургуудаа олон нийттэй хуваалцжээ.


Ч.Энхзул









