
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулж өөрийн байр сууриа илэрхийллээ.
“Бөх болгонд цол нөхөж олгоно гэсэн ойлголт харьцангуй ойлголт шүү дээ. Хуулийн төслөө харах юм бол Монголын Үндэсний бөхийн холбоонд хэдэн хүн цолоо нөхөж авахаар хүсэлтэй гаргасан байгаа, Амьд сэрүүн хүн хэд байгаа юм, хэдэн хүн бурхан болчихсон байгаа юм журмууд нь тодорхой шүү дээ.
Үндэсний их баяр наадмын хууль батлагдсанаас хойш наадмаар ганцхан цол олгоно үүн дээр хэн ч маргахгүй байгаа шүү дээ. Бидний яриад байгаа харилцааны үед чинь Баяр наадмын хуульгүй байсан юм шүү дээ. Спарткатын барилдаан, тойргийн барилдаанд цол олгодог байлаа. Манай Ж.Мөнхбат аварга өчнөөн олон удаа түрүүлчихсэн байхад цолыг нь өгөөгүй байхад хүчээр цолоо авч байсан. Энэ удаагийн баяр наадмын хууль дээр эсэргүүцмээр зүйлүүд бий гэхдээ олон жилийн бөхтэй холбоотой гомдлыг тайлж наадмын өмнө эерэг хууль батлаъя гэж бодож байна.
Үндэсний спортын тухай хууль боловсруулж байгаа юм билээ. Шинээр орж ирж буй хуулийг харахад Үндэсний баяр наадамтай холбоотой өөрчлөлтүүд байхгүй байна лээ. Нэг эрийн гурван наадмыг заавал хуульчлах шаардлага байхгүй аймаг, сумууд өөрсдөө зохион байгуулах бүрэн боломжтой” гэлээ.








