Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барилаа

УИХ-ын гишүүн П.Батчимэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
“Цахилгаан тээврийн хэрэгслийг унаж буй хэрэглэгчид энэ хууль батлагдсанаар ямар үр дүнд хүрэх вэ, ямар сөрөг нөлөө үүсэх вэ гэдгийг дэнслэх ёстой. Өнөөдөр зорчиж байгаа суррон, скүтерүүд явган зорчигчдыг маш ихээр бухимдуулж байгаа. Энэ хуулийн төслөөр суррон, скүтер явган хүний замаар зорчих боломжгүй болно. Суррон, скүтер жолоодох насны доод хязгаарыг 18 нас байхаар хуульд тусгаж өглөө. Автомашины замын нэгдүгээр эгнээний баруун хэсгээр мопед ангилалд орж зорчих гэх мэт олон шинэ заалт хуульд тусгаж өглөө” гэлээ.








