
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл хийлээ.
“Ашигт малтмалын тухай хууль анх 1994 онд батлагдаж 1997, 2006 онуудад нэмэлт өөрчлөлт орж үүнээс хойш 20 жилийн хугацаанд томоохон өөрчлөлт орж байгаагүй.
Ингээд Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран тооцоо судалгаа хийж үзэхэд 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байна гэж дүгнэсэн. Энэ дүн нь Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Дараагийн нэг зүйл нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж Байгалын баялгийн өгөөжийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ноогдох эрх зүйн үндсийг тогтоох томоохон өөрчлөлт орсонтой холбогдуулан УИХ-ын 2020 онд гарсан Ашигт малтмалын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэхийг Засгийн газарт даалгасан байдаг.
Энэ хуулиар уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн хариуцлагыг сайжруулахаар тусгаж өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник, хүн хүчээр биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх заалтыг оруулж байна. Төслийн гуравны хоёр явж байхад төсөл хэрэгжүүлэгч хариуцлагын гэрээний мөнгийг байршуулж нөхөн сэргээлт хийсний үндсэн дээр төлбөрөө буцааж авах зохицуулалт мөн орж байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг орон нутгийн орон нутгийн нэгдсэн санд 10 хувь хуваарилдаг байсныг 20 хүртэлх хувь нэмэгдүүлэх заалт орж байна.








