
“Тал нутгаас Дакарт” төслийн шинэ тамирчин, ОУХМ Б.Батмөнх Аргентинд хурдаа сорьж байна
“Тал нутгаас Дакарт” төслийн хамт олон шинэ тамирчнаа өлгийдөн аваад удаагүй байгаа. Тэдний анхны өрсөлдөөн бол Аргентин улсад ид дундаа өрнөж байна. “Тал Нутгаас Дакарт” төслийн шинэ тамирчин Б.Батмөнх “Дакар 2027”-д уралдах эрхийн төлөө Өмнөд Америкийн Аргентин улсад зохиогдож буй “Desafio Ruta 40” уралдаанд хүч үзэж байна.

Хамгийн залуу ОУХМ Б.Батмөнх нь Баянхонгор аймгаас гаралтай. Тэрбээр, телевиз, сонин, сэтгүүлээс л энэ спортын тухай үздэг байсан бөгөөд их хотын зүг мэргэжлийн тамирчин болохоор эрс зориглон шийдэн, хүлгийн жолоогоо залсан гэдэг.


Б.Батмөнх нь Улаанбаатар хотод 10 гаруй жилийн өмнө ирж, мото спортод хөл тавьж байсан түүхтэй. Өчигдөр(2026.05.24) тэмцээний байрлал тогтоох 9км урттай гараанд 74 тамирчнаас тэрбээр 31-р байрт, Ралли2 ангилалдаа 18-рт эрэмбэлэгдэн тэмцээнээ нээхээр болсон байна.


Монголоос “КТМ Монголиа”-гийн тамирчин ОУХМ П.Мөрөн оролцож байгаа бөгөөд нийт тамирчдаас 46-рт эрэмбэгджээ.


Аргентин улс нь Раллигийн фанатуудаараа алдартай. Тус бүс нутгаас хамгийн олон тамирчин энэ спортоор хичээллэж уралддаг байна.

















