
Өнөөдөр төрийн ордонд “Монгол адуучин” хэмээх чуулга уулзалт болов. Энэ үеэр УИХ-ын дарга асан М.Энхболд дараах асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын дарга асан М.Энхболд: Төр гэж байгаа л юм бол ард түмнийхээ амьдралд анхаарал тавих үүрэгтэй
-“Олонх олонх болж байгаа нь олонх болсон шиг цөөнх болж буй нь олонхоо дагаад явдаг шиг энэ ардчиллын зарчмаараа л явахаас биш цөөнх болчхоод л дахин эргэж янз бүрийн асуудал үүсгээд л ингээд яриад байх би шаардлагагүй болов уу л гэж бодож байна.
Төр гэж байгаа л юм бол энэ ард түмнийхээ аж амьдралын талаар анхаарал тавьж байх үүрэгтэй. Түүнээс биш ер нь бүх зүйлийг шударга, шударга гээд, тэгээд бүх зүйлийг харлуулж бас хулгайч, хулгайч гэдгээр асуудалд ингэж аль нэгэн талд нь ингэж туйлширч байх нь би буруу гэж бодож байна.
Энэ УИХ-ын үйл ажиллагаа зарим зүйлүүд дээр нэлээн саатаж, талцал хуваагдал болж байх шиг байна. Гэхдээ энэ УИХ-ын гишүүд хариуцлагатай байж, төр улсын ажилладаг, ач холбогдлыг зөв эрэмбэлдэг байж ингэж л ажиллах ёстой гэдгийг харуулж байна.
Тэр талцал хуваагдлаасаа илүү энэ хууль тогтоох байгууллага, ард түмнийг төлөөлж, төрийн дээд эрх мэдлийн байгууллага төлөөлж ирсэн гэдгээ эхний ээлжид тавьж асуудалдаа хандаж байх нь зүйтэй юм.
Хоёрдугаарт ер нь УИХ-ын тухай, сонгуулийн тухай энэ хууль эрх зүйн орчныг дахин нэг боловсронгуй болгох, авч үзэх ийм шаардлага байгаа юм болов уу гэсэн ийм бодол төрж байгаа. Ер нь сонгогдож байгаа улсууд, тэр намын жагсаалтаар сонгогдож байгаа улсууд тодорхой хэмжээний шаардлага хангасан байх.
Тэр нэр дэвшүүлдэг журамд нь болзол юм тавих, ингэж нэг тодорхой шүүлтүүртэй нэр дэвшиж байж, тэгээд Их Хурал бүрдсэн гишүүдээсээ л үйл ажиллагаа нь ямар байх вэ гэдэг нь тодорхойлогдоно шүү дээ.
Засгийн газар сүүлийн үед татварын хуулийн талаар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаар ярьж байгаа асуудлыг би зөв гэж бодож байна. Засгийн газар ер нь улс орны амьдралыг, өдөр тутмын амьдралыг, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна вэ гэдгийг яг ингэж зохион байгуулж гардаж байдаг ийм байгууллага.
Ер нь сүүлийн үед чинь энэ хүнсний бараа бүтээгдэхүүний одоо өргөн хэрэглээний гэж ярьдаг энэ бараа бүтээгдэхүүний үнэ өртөг хаана явж байгааг ч Засгийн газар мэдэж байсан уу, үгүй байсан уу?
Тэгэхээр одоо үнийн талаар ярьж байна. Иргэдийн хүнсний хангамжийн талаар ярьж байна. Татварын тодорхой хуулиудын талаар ярьж байна. Засгийн газар ажлаа нэлээн сайн хийх хэрэгтэй. Тэгээд тодорхой санхүүгийн орлогын эх үүсвэрээ ярилгүй яах вэ. Гэхдээ ард түмний аж амьдралыг ямархуу байна вэ гэдэг дээр үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Энэ хотын удирдлагууд энэ тэрийг ингээд өөрчилж байна.
Ингэхдээ тодорхой тийм алдаа, оноо юм байвал хариуцлага тооцолгүй л яах вэ. Гэхдээ цаг хугацаа л харуулна шүү дээ.
Тэрийг шалга гэдгийг Ерөнхий сайд ч хэлж байх шиг байна. Сөрөг хүчин нийслэлийн төсөв, санхүүг шалга ч гэж байх шиг байна. Би бол 20 гаран жилийн өмнө 89 тэрбум төгрөгийн төсөвтэй, 7 тэрбум төгрөгийн өртэй. Ийм л үед хотын дарга байсан. Одоо өнөөдрийн хотыг удирдана гэдэг бол өөр шүү дээ. Энэ хөрөнгө санхүүгийн хувьд ч тэр тулгамдаж буй асуудал проблемын хувьд ч гэсэн нэлээн өөр байгаа” гэв.







