
Байнгын хороо, чуулганы танхимд ганц үг ган хийдэггүй “амьгүй” гишүүдийн нэг бол Мягмардашийн Сарнай. Тэрбээр Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын дөрөвт бичигдэж УИХ-ын гишүүн болсон юм. УИХ-ын гишүүн Н.Сарнайгийн аав Базархандын Мягмардаш Б.Даш, Н.Пүрэвдаш, Б.Цэвээндаш, Н.Мөнхдаш гэж дөрвөн дүүтэй. “Дарханы таван Даш” гэдгээрээ алдартай гэнэ. Зодооны хэргээр хорих ял сонсож, өршөөлөөр суллагдсан тэрбээр төрсөн дүү нарынхаа нэгийг УИХ-ын гишүүн болгох гэж хэдэнтээ оролдсон ч өвдөг шороодож байсан түүхтэй аж. Цагтаа Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар хүртэл ажиллаж явсан тэрбээр охиноо “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтад бичүүлж чадсанаар гэр дотроосоо гишүүн “төрүүлэх” хүслээ сая нэг биелүүлж чаджээ.
М.Сарнайгийн тухайд Алдарт эхийн хоёрдугаар одонтой. Түүний нөхөр Т.Баясах АН-ын гишүүн. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Засаг дарга, АН-ын Улс төр, нийгмийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 онд бурхан болсон юм.
М.Сарнайгийн намтар, ажлын туршлага, хөрөнгөтэй танилцацгаая.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2002 онд Монгени бүрэн дунд сургууль
- 2016 онд ШУТИС-ийн ҮТДС-ийн Хувцасны дизайнер, бакалавр
- 2017 онд ХУИС-ийн Бизнесийн удирлага, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2017 онд “МӨНХ ЭС ЭС” ХХК-д менежер
- 2023 оноос “МӨНХ ЭС ЭС” ХХК-д гүйцэтгэх захирал
- 2023 оноос “Алдарт Эх Тэнгэр Ээж Холбоо” ТББ-н Тэргүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи
М.САРНАЙГИЙН АТГ-Т МЭДҮҮЛСЭН ХОМ
- Өөрийн орлого: 16.1 сая
- 250 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай
- 1 тэрбум 71 саяар үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, үйлчилгээний зориулттай нэг барилга, хоёр авто зогсоолтой.
- 35 саяын үнэт эдлэлтэй
- Хадгаламждаа 32,5 сая төгрөгтэй.
- 580 саяын авлагатай
- МӨНХ ЭС ЭС ХХК, Алдарт Эх Тэнгэр ээж холбоо НҮТББ, Эрдэнэс таван толгойд хувьцаа эзэмшдэг
- Бэлэг, өв залгамжлал 45 сая










биеэ үнэлэгч 2-рт шоронгиин ялтны хүүхэд бсан бншд ховш
Гишүүдээ цөөлье! Чанартай 76 байхад л хангалттай
Iim kandelyara shig gishuun bsniig say l medlee gej. Yaj yavaad garaad irdiin bde
Дээр нэг хүн Долгор багшийн ач шүү гэнээ хаха Тийм байлаа гээд яахын багш хүний ач юм бол хийж байгаа ажилдаа мэдлэгтэй байх хэрэгтэй шдээ🤣🤣 нойлын ногоон тэг шиг л дүмбийгээд ёолоод аахилж уухилаад үхэх гээл байсан биздээ🤣
өөрийн орлого нь 16 сая гэж сарынх уу? худлаа л байх шиг байна. энэ хөрөнгөө түрээслээд боловч орлого олдог л байлгүй
Сул тал нь мөнгөтэй юм байна ккк, мөнгөтэй хирнээ мэдлэггүй хоосон толгойтнууд төрийн ордоноор дүүрэн байх шиг, мөнгөтэй бол намдаа их хэмжээний мөнгө хандивлаж жигсаалтын урдуур орж ирдэг системтэй байхад одоо яалтай ч билээ хмм
yarij chaddagvishde
Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул МУ-ын Эрүүлийг Хамгаалахын гавьяат ажилтан Дүгэрийн Долгор багшийн том ач охин нь шүү. Долгор багш түмний олон хүүхдэд Анагаахын боловсрол,мэрэгжил эзэмшүүлэхийн төлөө ухамсарт амьдралынхаа 30гаруй жилийг зориулсан буянтай сайхан буурал одоо ч энх тунх амьдарч бна. Хэт нэг талыг барьсан мэдээлэл өгөөд байгаа болохоор нь бичлээ
Боловсрол бол үнэндээ байхгүйл юм байна Мөнхбаясгалангаас ялгарах юм нь дээд сургууль төгссөн дизайнер хүүхэн бна даа
ЭЭЭЭЭЭШШШШШШ ЧААВААС, ЭРГҮЙ НОГООН ХҮҮР БАЙНА ШДЭЭ……
Дарханд 90 онд спирт ид зарж байхд Дервин тэр хавь гоонь нэрмэл архи.сүүлдээ Бельги ногоон спирт зэргийг зарж нэлээн мөнгөтэй болох үедээ их хулгай танхай дээрэм тэр үеийн басал цагдаагийханы хар дансд сэжигтэн этгээдийн хар байсан нөхөр дөө Сүүлд нь АН ын дарга болоод их хуралд хүртэл нэр дэвшиж байсан байх Муу үр удамтай тухай үедээ ойрхон насны 4 хүүтэй нэг гоонь зардаг авгай хүүхдүүдийг Дарханыхан ёстой үздэггүй байсан байх шүү олон янз үерийн хэрэгт орж зарим ял авч байсан .Монголын энэ төрд ийм л хүмүүсийн үр хүүхэд байгаа юм даа кк кк Энэ хүүхнээс юу төр улс эх орондоо гэсэн сэтгэл гарахгүй яаж хулгай хийх бэ л гэж бодох байх шүү
Sul taln mungutei YM BN TEE
арай л арга ядсан сонголт эргүү цагаан мөндөл шиг хүүхэн байна
Жагсаалт гэдэг нь мэдрэлүүдийн сугалаа юм байна даа. Дарханы хэдэн Дашийн үр хүүхэд🙏🏻🥱
Жагсаалт гэдэг зүйлийг болих хэрэгтэы
Энэ мэтийн танхай аавынхаа шуналын сэтгэлийг гүйцэлдүүлэх гэж мөнгөөр танил талаар жагсаалтаар орж ирсэн нийгэмд ямар ч хэрэггүй бөглөөсүүд жагсаалтаар орж ирсэн нь шууд харагдаж бн.. Энэ мэтолигтой боловсролгүй, ажлын туршлагаогт байхгүй хүн бол огт хэрэггүй хог новш . Үүнээс хойш ЖАГСААЛТ аар мөнгөөр орж ирдэг боломжийг бүр мөсөн болиулах хэрэгтэй.. Ийм жагсаалтынхан чинь л мөнгөөр кноп дараад мөнгө хийж сууж байгаа шүү дээ.
Сургуулиа төгсөөд ажиллаагүй их удаждээ. Туршлага гээд байх юм байхгүй л юм байна. Монголоор бараг юм ярьдаггүй юм байналээ Ангилиар яриулаад өгнө үү.