
20 жилийн туршид Юнител групп харилцаа холбооны салбарт шинэ өнгийг тодорхойлж, дижитал амьдралын хэв маягийг түрүүлж нэвтрүүлсээр ирсэн.
Харин тэд энэ удаа группийнхээ үнэ цэн, алсын хараа болоод дараагийн шинэчлэлийг танилцууллаа. Өнөөдөр тэдний зорилго нь зөвхөн харилцаа холбоогоор хязгаарлагдахгүй болж технологи, дижитал үйлчилгээ, өдөр тутмын хэрэглээг нэгтгэсэн дижитал экосистемийг бүрдүүлэгч болоод байна.
Мөн группийн үйл ажиллагаа, цар хүрээ нь улам өргөжсөөр өөрсдийн үнэ цэн ба ирээдүйн бодлогыг дараах байдлаар шинэчлэн тодорхойлжээ.
Innovation — Тасралтгүй шинэчлэл
Юнителийн хувьд шинэчлэл гэдэг нь бусдыг дагах тухай ойлголт биш. Харин хэрэглэгчдийнхээ амьдралыг илүү хялбар, ухаалаг, хүртээмжтэй болгохын төлөө тасралтгүй сайжрах тухай ойлголт юм.
Impact — Эерэг нөлөөлөл
Юнител группийн ололт амжилт бүр хүн, нийгэм, байгаль орчинд эерэгээр нөлөөлж, ногоон ирээдүйг бий болгоход чиглэдэг.
Integration — Нэгдмэл үнэ цэн
Тэд экосистемээрээ дамжуулан харилцаа холбоо, технологи, дижитал үйлчилгээг нэгтгэж, хэрэглэгч бүрд нэгдмэл үнэ цэнийг бий болгодог.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд өөрсдийн логогоо шинэчлэн загварчилжээ. Үр дүнд нь лого зөвхөн гоо зүйн хувьд шинэчлэгдээгүй ба тэдний алсын хараа, группийн үнэ цэнд ч бас хүчтэй нөлөөлөх алхам болж байна.







