ДЭМБ Конго дахь эбола вирусийн халдварын дэгдэлтийг нийгмийн эрүүл мэндийн онц байдлаар зарлажээ

Өнөөдөр 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр дараах байршлуудад хязгаарлалт хийж, засвар үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, нийслэлийн таван дүүрэг болон Төв аймгийн хэмжээнд 09:00-18:00 цагийн хооронд хэсэгчилсэн байдлаар хийхээр болжээ.
Засварын ажлыг аюулгүй ажиллагааны горимын дагуу тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа гүйцэтгэдэг тул хэрэглэгчдийг хүлээцтэй хандахыг уриалж байна. Түүнчлэн, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээлэл хүргэх болно.








