Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ

“Urug.mn” өнөөдөр /2026.05.18/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна
9:00 цагт:
- УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
8:30-17:30 цагт:
- Олон улсын музейн өдөрт зориулсан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” Үндэсний музейд болно.
09:00-13:00 цагт:
- Монголын Бизнесийн Зөвлөл МҮХАҮТ хамтран COP17 бага хурлын хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй МҮХАҮТ-д зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.
11:00 цагт:
- энэ оны эхний 4 сарын үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.
11:00 цагт:
- ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулах “Алтаргана-26” их наадмын бэлтгэл болон Монголоос 1280 хүн оролцох талаар Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, Удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн Буриадуудын Холбооны гүйцэтгэх хороо, залуучуудын “Амин тоонто” холбоо хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт:
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэн ханын нуруунд хууль бусаар уул уурхайн олборлолт хийж байгааг тус сумын иргэд эсэргүүцэн, компаниудын лицензийг нь цуцлахыг шаардаж, “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:40 цагт:
- “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөр, “Энэрэхүйн хүч” үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ.
14:00 цагт:
- Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг нэмэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд, МСНЭ-ийн төлөөлөл, сэтгүүлчид санал бодол, байр сууриа солилцох уулзалт Хэвлэлийн хүрээлэнд болно.







