
“Алтан жолоо” группийн “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Арслан” цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Монос” групп, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэвийн Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар Трейд” ХХК, “АПУ” ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Жем Интернэшнл” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
“Алтан жолоо” группээс “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг улсын начин Б.Сосорбарамд, Улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид, Улсын арслан С.Оргодолын нэрэмжит “Уран барилдаант бөх”-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд тус тус гардууллаа.
Тус барилдаан түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Дараагийн барилдаан тавдугаар сарын 24-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО








A ene bol arai l hudlaa bnaa nogoo sain geed bsan hovd iin orkuud yasan be chansaagaa medev uu hogshin togtsogiig diilehgui bna gej yu ve